Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ | Peak News

“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид  коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан,  орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг өрнүүлсэн билээ.  Энэ  хүрээнд өнөөдөр  НЗДТГ-ын  ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг  зургаан  дүүргийн сонгогдсон өрхүүдэд өгөв. 

Тусламжийг  НЗДТГ-ын харьяа алба  хэлтсийн ажилтан,  албан хаагчид халдвар  хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ 2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.  

“Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь  нийслэлийн 20.000 өрхөд хүнсний багц,  халдвараас  хамгаалах хэрэгслийн тусламжийг  хүргүүлсэн билээ.   

Холбоотой сэдвүүд

аян хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.