Дэнжийн мянгын авто замыг хааж, нийтийн тээврийн үйлчилгээний 4 чиглэлийг өөрчиллөө

Б.Баясгалан
07 сарын 31, 2020

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийнэ. Үүнтэй холбогдуулан тухайн авто замыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.

Иймд тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол  - Вокзал", Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж" чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.