Өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад 700 автобус үйлчилж байна

Б.Баясгалан
02 сарын 28, 2020

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 

Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол  өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлнэ.

Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30-07:40, орой 18:30-19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой сэдвүүд

автобус нийтийнтээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.