Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүх гарч ирсэн амлалтаасаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна | Peak News

Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүх гарч ирсэн амлалтаасаа эсрэг үйл ажиллагаа явуулж байна

Б.Баясгалан
05 сарын 27, 2019

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим асуудалд нэгдсэн байр суурьт хүрчээ.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын өнөөдрийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор Ардчилсан намын зөвлөл мэдэгдэл гаргасан. 

Уг мэдэдлийн агуулга нь:

1. Судалгааны байгууллагуудын үр дүнгээр УИХ тарах эсэх асуудалд нийт судалгаанд оролцогчдын 76 хувь нь энэ УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нь хумигдсан гэж үзсэн байгаа. 

2. УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдэл нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох зэрэг олон хууль бус үйлдэл гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй байгаа нь асуудалд хуульгүй мэт хандаж байна. Энэ нь Ардчилсан Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулахад хүрч байна. Үүнтэй холбоотой байнга яригддаг Концесс, 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлууд, хууль хүчний байгууллагад улс төрийн захиалгаар нөлөөлж байгаа, хариуцлага алдсан хүнээ албан тушаал ахиулж байгаа зэрэг асуудлууд улам даймжирч буйг бид анхааруулж хэлж байгаа. Тиймээс зүй бус хандлагын үлгэр жишээ болж, ард түмний итгэл үнэмшлийг даах чадваргүй болж байна гэж бид үзэж байна. 

3. Үнэмлэхүй олныг бүрдүүлсэн эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь анх гарч ирсэн амлалтаасаа эсрэг үйл ажиллагаа маш их явуулж байна. Ялангуяа иргэдийн өдөр тутмын амжиргаа эрс муудаж, үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд цэгцрэх боломжгүй тал руу хандаж байна. Үүний тод жишээ нь махны үнийн огцом өсөлт зэрэг иргэдийн халаасыг хоосолсон хүнд үе рүү орж байна. 

Хулгай, аллага, авлигатай хариуцлага тооцох асуудал байхгүй болсон. 2016 оны амлалт нь эсрэгээрээ хэрэгжиж буйг бид сануулсаар байна.

Мөн сүүлийн үед 10 сая долларын авлигатай холбогдсон сайдуудын асуудал дарагдаагүй байхад дахин 1.2 сая еврогийн авлигатай холбогдсон сайдын асуудал гарч ирсэн. Үүнд АН-ын зөвлөлөөс асуулга тавьж, хариулт өгөхийг хүссэн боловч одоо болтол хариу өгөөгүй нь энэ Засгийн газар огцрох хангалттай үндэслэл болж байна. Үүнтэй холбоотойгоор саяхан МУ-ын Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг УИХ дээр хатуу илэрхийлсэн.

Энэ УИХ цаашид ажиллах чадваргүй болсон учир гишүүд тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн уриалгыг бид дэмжиж байгаа. 

Тиймээс бид УИХ-ыг өөрөө тарах ёстой гэсэн мэдэгдлийг дахин гаргаж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.