Дэвид Бекхэмд барьсан гэнэтийн бэлэг

Х.Оргил
05 сарын 03, 2018

Өчигдөр 43 нас хүрсэн алдарт хөлбөмбөгчин гэр бүлээрээ ресторанд төрсөн өдрөө тэмдэглэсэн ажээ. Харин түүний авсан хамгийн гайхалтай зүйл бол түүний хүүгийн барьсан гэнэтийн бэлэг байв. Дэвид Викториа нарын том хүү  Брүүклин Нью-Йоркийн нэр хүндтэй Парссоны дизайны сургуульд суралцдаг ажээ. Гэсэн хэдий ч Брүүклин аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр зорин иржээ. Тэр ирнэ гэдгээ аавдаа хэлээгүй бөгөөд Дэвид хооллож байгаад эргэж харан хүүгээ ирж байгааг мэдсэн байна. Алдарт хөлбөмбөгчин хүүгээ харан сэтгэл хөдлөн баярын нулимс унагажээ. 

Брүүклэн багаасаа бие даасан нэгэн бөгөөд 14 настайгаасаа аав ээжийнхээ зөвшөөрөлтэйгээр долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр нэгэн жижигхэн франц хоолны газар ажиллаж халаасны мөнгөө өөрөө олдог байжээ.

Холбоотой сэдвүүд

дэвид бекхэм гэнэтийн бэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.