Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ДНХ-ээр хүний оюун ухааны түвшинг тодорхойлж болно | Peak News

ДНХ-ээр хүний оюун ухааны түвшинг тодорхойлж болно

peak.mn
03 сарын 15, 2018

ЛОНДОН./ТАСС/. Эдинбург, Саутгемптон болон Харвардын их сургуулийн эрдэмтдийн судлан тогтоосноор, хүний оюун ухааны түвшнийг янз бүрийн хэлбэрээр тодорхойлдог 538 ген хүний ДНХ-д байдаг аж.
 
Эрдэмтэд 240 мянган хүний ДНХ-г шинжилсэн бөгөөд судалгааны материалаа Их Британийн биобанкнаас авсан байна. Уг банкинд хагас сая гаруй британичуудын генийн материал хадгалагдаж байдаг ажээ.  
 
Оюун ухааны чадамжийг тодорхойлдог тодорхой генүүдийг тодорхойлсноос гадна хүний ген дотор оюуны чадавхийн хөгжлийг хариуцсан 187 хэсэг байгааг тогтоосон байна. Зарим тохиолдолд эрдэмтэд тухайн хүний IQ-г зөвхөн ДНХ-ээр нь тодорхойлж чадсан гэнэ. Гэхдээ ийм арга төгс төгөлдөр болоогүй учраас үр дүн нь бодитой биш байх магадлалтай гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна.
 
Тэдний илрүүлсэн оюун ухааны ген нь хүний бие организмын бусад үзүүлэлтэд ч нөлөөлдөг ажээ. Жишээлбэл, сурах чадварыг хариуцсан ген нь урт удаан наслахад ч мөн адил нөлөөлдөг байж болох юм.
 
Өнгөрсөн онд Европын хэсэг эрдэмтэд оюун ухааны генийг  олж илрүүлсэн боловч тэдгээрийн тоо нь дөнгөж 52 байжээ. Гэхдээ цөөн тооны буюу 80 орчим мянган хүний генд судалгаа хийсэн байна.
 
Оюун ухааны түвшин чухам юугаар тодорхойлогддог талаар эрдэмтдийн дунд янз бүрийн үзэл бодол байдаг. Гэсэн хэдий ч хүний оюуны чадавхийн 50-80 хувь нь эцэг эхээс өвлөгддөг бол бусад нь боловсрол, амьдралын түвшин, байгаль орчин болон бусад хүчин зүйлээс хамаардаг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

оюун ухаан шинжлэх ухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.