Х.Оргил
04 сарын 25, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын өвчлөлийн талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрч тандалт судалгаа хийгдэж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийлээ. Тандалт судалгааны зорилгоор Налайх, БЗД-ийн эмнэлэгээс 16 сорьц цуглуулж шинжлэхэд COVID-19 илрээгүй.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. COVID-19 илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ авч хийхэд 13-т нь COVID-19 илрээгүй. ОХУ-аас ирсэн нэг оюутнаас COVID-19 илэрлээ. Уг оюутан Москвад суралцдаг байсан.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 37, эдгэрсэн 8, ХӨСҮТ-д 29 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.22.4] ・ 2020.04.25 Хариулах
Нэг нэгэндээ халдаасан 20 оюутан биз дээ