Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа

Х.Оргил
05 сарын 23, 2018

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зусланд байрлах Дондогдулам хатны бунханы дэргэд олгосон газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгожээ.  Учир нь энэ орчимд байшин баригдаж эхлэхээр болоод байсан юм. Тиймээс дурсгалт газар дээр хамтарсан ажлын хэсэг ажиллаж ийнхүү захирамж гаргажээ. 

Тус бунханы дэргэд дүүргийн Засаг даргын 2017 оны 417 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв хэмжээтэй нэгж газрыг иргэн Ц.Санчирцэрэн, В.Нарантуяа, Ж.Батцогт, Ц.Алтанхуягт тус тус газар эзэмшүүлсэн байжээ. 

Холбоотой сэдвүүд

газар өмчлөл түүхэн байшин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.