Допингийн шинжилгээ өгөхөөс татгалзаж, эрхээ хасуулав

Б.Баясгалан
08 сарын 20, 2018

Кэнийн дундын зайн гүйлтийн тамирчин Кипиегон Бэт допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсаны улмаас тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулжээ. 20 настай залуу тамирчны хувьд өнгөрсөн жил Лондон хотод зохион байгуулагдсан ДАШТ-ий 800 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрээр ийнхүү эрх бүхий байгууллагаас дараагийн шийд гарах хүртэл тодорхойгүй хугацаагаар ямар нэг тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байна.

Холбоотой сэдвүүд

допинг спорт эрх кипиегон бэт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.