Дорнод аймагт тусгаарлагдсан жолоочийн шинжилгээ сөрөг гарчээ

Х.Оргил
05 сарын 05, 2020

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” нь энэ сарын 3-ны өдөр вирусийн шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн гэсэн дуудлага өгсөн байна. 

Дуудлагаар мэргэжлийн байгууллагууд тандалт хийн, тусгаарлажээ.

Сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэн Б болон түүний ойрын хавьталд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй гэдгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

дорнод коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.