Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Шүлхий зүүн бүсэд дахин бүртгэгдэж, гурван суманд хорио цээр тогтоолоо | Peak News

Шүлхий зүүн бүсэд дахин бүртгэгдэж, гурван суманд хорио цээр тогтоолоо

Ч.Сумъяабазар
08 сарын 26, 2026

Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр Дорнодын Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатарын Сүхбаатар суманд шүлхийн SAT-1 хэвшил батлагдсан тул 2026 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь баруун бүсэд 4,075 толгой малыг устгалд оруулж, 2.5 сая толгой малыг вакцинжуулсан байна.

Зүүн бүсэд 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжилжээ

Энэ удаагийн дэгдэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж буй нэг хүчин зүйл нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн юм.

Дорнод аймгийн Номинт багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд шүлхий өвчний халдвар илэрсэн талаар мэдээлжээ. Эдгээр зээр өвөл Улз гол хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий болон Сүхбаатарын нутагт халдвар тараах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. 

Иймээс голомтын бүсэд малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, тандалт шинжилгээ хийх, халдваргүйтгэл ариутгалыг эрчимжүүлэх шаардлага үүсээд байна.

Одоогоор Мал эмнэлгийн ерөнхий газраас 74 хүний бүрэлдэхүүнтэй баг голомтын бүсэд ажиллаж байгаа бөгөөд нөөцөд байсан 5,000 тун вакциныг мэдрэмтгий малд хийж эхэлжээ. Нэмэлтээр 190 мянган тун вакцин хүргүүлсэн байна. Мөн Засгийн газар цаашид SAT-1, О, А дэд хэвшлийн нийт 6 сая тун вакцин яаралтай худалдан авахаар шийдвэрлэсэн байна.

Баруун бүсэд 4,075 толгой малыг устгалд оруулсан

Энэ оны тавдугаар сард Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй SAT-1 хэвшлийн шүлхий анх Баян-Өлгий, Ховд аймагт лабораториор батлагдсан.

Өвчний голомт Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий, Дэлүүн, Цэнгэл, Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад бүртгэгдэж, нийт 4,075 толгой мал, амьтныг устгалд хамруулсан байна. 

Тухайн үед голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, өвчилсөн болон халдвар авсан байж болзошгүй малыг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авчээ. 

Үүний зэрэгцээ БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 вакцин оруулж ирэн, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай болон хилийн цэргийн анги, заставын нийт 2.5 сая толгой мэдрэмтгий малыг дархлаажуулсан байна. 

Мөн 240.3 мянган үхэрт давтан дархлаажуулалтыг долдугаар сарын 20-ноос эхлүүлсэн байна.

Долдугаар сард шинэ тохиолдол бүртгэгдээгүй ч вакцинжуулалт үргэлжилжээ

Баруун бүсийн дэгдэлтийг хязгаарлах арга хэмжээний үр дүнд Ховд аймагт зургадугаар сарын 25-наас, Баян-Өлгий аймагт долдугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэж ХХААХҮЯ мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, долдугаар сард баруун бүсийн халдварын шинэ голомт нэмэгдээгүй боловч өвчний дахин тархалтаас сэргийлэхийн тулд вакцинжуулалт, тандалт, хяналт үргэлжилсэн байна.

Тухайлбал, долдугаар сарын сүүлээр ОХУ-аас О болон SAT-1 хэвшлийн 2 сая тун вакцин хүлээн авч, баруун таван аймгийн мэдрэмтгий малыг нэмэлтээр дархлаажуулах ажлыг эхлүүлжээ. 

Хорио цээрийн гол зорилго нь хөдөлгөөнөөр халдвар тараахаас сэргийлэх

Шүлхий нь салаа туурайтан малд маш хурдан тархдаг гоц халдварт өвчин учраас голомт тогтоогдсон үед зөвхөн өвчилсөн малыг тусгаарлахаас гадна мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тавих нь халдварын гинжийг таслах гол арга хэмжээ болдог.

Мэргэжлийн байгууллагууд голомтын бүсээс мал гаргахгүй байх, сэжигтэй тохиолдлыг нэн даруй мэдээлэх, ариутгал халдваргүйтгэл хийх, эрүүл сүргийг өвчтэй болон сэжигтэй сүрэгтэй нийлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.