Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Харилцаанд давтагддаг зөрчил таны 'дотоод хүүхэд'-ийн шархтай холбоотой байж мэднэ | Peak News

Харилцаанд давтагддаг зөрчил таны "дотоод хүүхэд"-ийн шархтай холбоотой байж мэднэ

Хүдэрчулууны Хулан
03 сарын 05, 2026

Хүн насанд хүрсэн ч дотор нь нэг бяцхан хүүхэд оршсоор байдаг гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Тэр “дотоод хүүхэд” заримдаа орхигдсон мэт мэдрэмж төрүүлж, заримдаа шалтгаангүй уур бухимдал, ичгүүр, өөрийгөө буруутгах мэдрэмжийг дахин дахин сануулдаг.

Сэтгэл зүйн судалгаануудын дийлэнх нь харилцаанд давтагддаг зөрчил, орхигдлын айдас, хэт мэдрэмтгий хариу үйлдэл зэрэг нь бага насанд үүссэн сэтгэлзүйн шархтай холбоотой байж болохыг онцолдог.

Сэтгэл судлалд “дотоод хүүхэд” хэмээх ойлголт нь хүний бага наснаас дотор нь хадгалагдсан мэдрэмж, хэрэгцээ, дурсамж, итгэл үнэмшлийн нэгдэл гэж тайлбарлагддаг. Насанд хүрсний дараа ч энэ хэсэг нь хүний сонголт, харилцаа, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлд нөлөөлсөөр байдаг тул дотоод хүүхдийн шархтай ажиллах нь сэтгэл заслын чухал чиглэлүүдийн нэгт тооцогддог.

Энэхүү чиглэлээр мэргэжлийн мэдлэг, арга техникийг эзэмшүүлэх зорилгоор “Инээмсэглэл” сэтгэл заслын төвийн Sarayui Club-ээс “Дотоод хүүхэдтэй ажиллах арга техник” арга зүйн зөвлөх бэлтгэх гурван сарын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт нь дотоод хүүхдийн сэтгэл зүйн онол, шархалсан дотоод хүүхдийн илрэл, тэдгээртэй аюулгүй, мэргэжлийн түвшинд ажиллах арга техникүүдийг онол болон практик хосолсон хэлбэрээр заах зорилготой юм.

Сургалтын хүрээнд оролцогчид дотоод хүүхдийн ойлголт, шархалсан дотоод хүүхдийн илрэл, дотоод хүүхэдтэй ажиллах динамик, сэтгэл зүйн хамгаалах механизм, үнэлгээ хийх арга, хөгжлийн роль, гэр бүлийн систем ба генограмм, “амьдралын зангилаа” ба хамаарал, гашуудал болон эдгэрлийн процесс, эрүүл хил хязгаар тогтоох, aftercare буюу хамгааллын төлөвлөгөө боловсруулах зэрэг сэдвүүдийг судлах юм. Мөн бодит кейст суурилсан практик ажлууд хийнэ.


Сургалт лхагва болон баасан гарагт 17:00-20:00 цагийн хооронд Zoom платформоор онлайн хэлбэрээр явах бөгөөд сар бүр нэг удаа танхимын уулзалт зохион байгуулж, бүлгийн сэтгэл засал болон практик workshop хийх аж.

Энэхүү сургалт нь сэтгэл зүйн зөвлөх, коуч, фасилитатор, нийгмийн ажилтан, багш, сургуулийн ажилтан, хос болон гэр бүлийн зөвлөх зэрэг хүнтэй тогтмол ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан боловч өөрийн сэтгэл зүйн хөгжлийг гүнзгийрүүлэх сонирхолтой хүмүүст мөн нээлттэй юм.

Сургалтыг амжилттай төгсөгчдөд “Дотоод хүүхэдтэй ажиллах арга техник” арга зүйн зөвлөхийн мэргэшүүлэх сертификат олгоно.

Практик кейс ажилтай тул сургалтын суудал хязгаартай бөгөөд сонирхсон хүмүүс 8601-4047 утсаар холбогдож, бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг дараах холбоосоор хийх юм: https://forms.gle/M7MpenQWN8aT6UjJ8



Холбоотой сэдвүүд

сэтгэлзүй эерэг сэтгэл засал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.