Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Сумъяа, Г.Одбаяр нар 'Бөртэ чоно'-ы шилдгийн шилдэг тамирчнаар тодорлоо | Peak News

Д.Сумъяа, Г.Одбаяр нар "Бөртэ чоно"-ы шилдгийн шилдэг тамирчнаар тодорлоо

Х.Оргил
12 сарын 20, 2017

Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2017" наадам өнөөдөр боллоо. Энэ жилийн шилдгийн шилдэг тамирчнаар Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Г.Одбаяр нар шалгарсан юм. Д.Сумъяагийн хувьд өнгөрсөн жил ч бас "Бөртө чоно" наадмын тэргүүн дээд шагналыг хүртэж байсан бөгөөд энэ жил орсон тэмцээн бүртээ амжилт гарган Монголын жүдо бөхийн түүхэнд анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн эмэгтэй тамирчин болсон билээ.

"Бөртэ чоно-2017"-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм.

Ингээд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг 15 дахь удаагийн "Бөртэ чоно" шилдгүүдийг танилцуулъя.

  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг  
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
  • 2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
  • 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай 
Холбоотой сэдвүүд

бөртэ чоно д.сумъяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.