Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй

peak.mn
02 сарын 28, 2019

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Ханой хотноо болсон уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлэв.

“Энэ удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрсэнгүй. Гэсэн хэдий ч хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.

Хоёр орны удирдагчид ажил хэрэгч өдрийн зоог болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолоо цуцалж, дээд хэмжээний уулзалт болсон газрыг орхин явсны дараахан дээрх мэдэгдлийг хийсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Yonhap

Холбоотой сэдвүүд

д.трамп ким жөн ун

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.