Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзжээ | Peak News

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзжээ

Х.Оргил
07 сарын 29, 2018

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 25, 26-нд болсон Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын олон улсын анхдугаар бага хуралд оролцох үеэрээ Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, Конгрессын гишүүн Дина Тайтус, Конгрессын гишүүн Тед Ёохо нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Конгрессын гишүүдийн зүгээс Монгол Улс ардчиллыг тууштай дэмжигч ба АНУ-ын чухал түнш гэдгийг онцлон, Монголын хөгжлийн эрмэлзэлд тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотолж, манай сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг ойрын хугацаанд Конгресст өргөн барихаар төлөвлөж байгааг танилцуулжээ.

Харин Д.Цогтбаатар сайд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болоод ойрын түнш болохыг онцлолж, Конгрессын хоёр намын хамтын хүчин чармайлт болох тус төслийг Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж итгэж байна хэмээн талархал илэрхийлжээ.

“Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төсөл нь Монголд үйлдвэрлэсэн сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл рүү татваргүй оруулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад дэвшүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагын эхний алхам болж байгаа аж. 

Холбоотой сэдвүүд

д.цогтбаатар конгресс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.