Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол 20 мянгаар торгоно

Л.Баяржаргал
09 сарын 06, 2017

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд орсон автомашины жолоочийг найман мянган төгрөгөөр торгодог байсан. Харин өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар дугаарын хязгаарлалттай машинаар дугаарын хязгаарлалттай зорчихыг хориглосон тэмдэгтэй бүс рүү орсон жолоочид 20 мянган төгрөгийн торгууль ноогдуулах юм байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.