Дугуй засварын сендвичин барилга шатаж 42 настай иргэн нас баржээ

Х.Оргил
12 сарын 16, 2020

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д Иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлага 2020.12.16-ны өдрийн 00:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 00:35 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Иргэд, олон нийтийг галлагааны улиралд ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

галтүймэр обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.