Дулаан хангамжийг нэмэгдүүлж, хэмнэлт бий болгох чиглэлээр төсөл хэрэгжүүллээ

“Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь” төслийг хоёр жилийн турш амжилттай хэрэгжүүлж, дуусжээ. Төслийг Барилгын политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь политехник коллеж дээр хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд дулаан хангамжийн системд эрчим хүчний хэмнэлт нэвтрүүлэхийг зорьж, дараах боломжуудыг бүрдүүлжээ. Тодруулбал, 

  • Эрчим хүчний өндөр үр ашигтай халаалтын системийн технологийн мэдлэгтэй боловсон хүчин Монголд бэлтгэгдэх;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтад харьцуулсан бодит угсралтуудыг ашиглах;
  • Түгээн дэлгэрүүлэгч багш нарын боловсруулсан цахим сургалтын агуулгыг ашиглан инженер техникийн ажилтнуудад сургалт олгох, сургууль өөрийн орлогыг бий болгох.

Түүнчлэн багш нар бодит угсралт дээр ажиллаж, сургалтын агуулгыг бие даан боловсруулжээ. Түүнчлэн цахим агуулга боловсруулах ур чадварт суралцаж, Герман-Монголын суралцагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Төслийг ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр-хувийн хэвшлийн түншлэлийн “DeveloPPP” хөтөлбөрийн хүрээнд WILO групп хамтран санхүүжүүлсэн байна. Тус групп нь дэлхийн тэргүүлэгч ухаалаг насос үйлдвэрлэгч аж.

Тус төслийг Боловсролын яамнаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.