Дулааны шугамын худгаас хоёр хүний цогцос олджээ

Х.Оргил
12 сарын 23, 2019

Өнгөрсөн өдрүүдэд дулааны шугамын худгаас хоёр хүний цогцос олдсон талаар ОБЕГ мэдээлжээ.  

Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн ойролцоох мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойд талын худагаас хүний цогцос олдсон байна.

Нэг нь 60 настай иргэн байсан бол нөгөө нь 25-30 орчим насны залуу амь насаа алдсан байжээ. Аврагчид  цогцос тус бүрийнх нь цагдаагийн хэлтэст шилжүүлсэн  гэж мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

дулааны шугам сүлжээ обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.