Х.Оргил
11 сарын 24, 2020
"Түүхээ худалдсан түүхчид" нэвтрүүлгээр 2012 онд гэрээ нэрийн дор Монголын тухайн үеийн албан тушаал хашиж байсан түүхчид 640 мянган нүүр архивийн баримтыг Хятад улсад өгсөн талаарх баримтыг дэлгэсэн билээ. Эдгээр түүхчид бол Соёлын сайд С.Чулуун, Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар нар юм.
Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар уг асуудал дээр ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Гүжир үгэнд хариугүй гэдэг. Гэхдээ олон жилийн өмнө хангалттай хариу тайлбар хийж, хангалттай шалгуулж төнхүүлж, ажлын үр дүнгээ баллуулж байсан түүхийг дахин сануулж "эрэн сурвалжлах" гэсэн нэрийн дор гутаан доромжлох хандлагатай гүжир үүсгэж буйд хариу өгье гэж бодлоо. Энэ ажилд манай түүхчид оролцсонд энэ удаа би гүнээ харамсаж байна. Тухайн үед та нар минь энэ хамтарсан эмхтгэлийн талаар бүгд л сайшаан дэмжиж, чухал ажил болох тухайд нь үг саналаа хэлж байсан шүү дээ.
Хэн нэгэнд хонзогносон уур хонзогнолоо шинжлэх ухааныхаа ажилтай битгий хольж хутгаа эрхэм нөхөд минь.
Чулуун бид хоёр түүхээ хэдэн цаасаар худалдаад, архиваа ачаад явах хүмүүс биш гэдгийг та нар мэдэхийн дээдээр мэднэ. Намайг ажлаас өөрчлөхийн тулд бас л хэдэн хүний матаасаар энэ ажлыг зогсоон шалгаж, шалгасан газар нь ямар ч мөнгө цаас, албан тушаал эрх мэдлээ ашиглаагүй байна, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагаа байна гэсэн шийдвэр нь холбогдох газраа байж л байгаа. Эрхэм эрэн сурвалжлагч үүнийг эрээд олохгүй яасан юм. Академич А.Очир анх 2010 онд холбогдож Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Чулуун бид тал талаас ярилцан энэ ажлыг 2011 онд эхлүүлж байлаа. Очир гуай бол манай дундад үеийн түүх судлалын тэргүүлэх эрдэмтэн, эх оронч, шударга эрдэмтэн. Энэ хүн түүхээ худалд гэж хэлэх үү. Та нарын амнаас яагаад "түүхээ худалдсан" гэсэн үг унаж чадаад байна. Бид эх түүхийнхээ хуудас бүрийг мэддэггүй юм гэхэд бүлэг, хэсгийг нь өөр өөрсдийнхөө хэмжээнд мэддэг улс.
Түүхийнхээ сургамжийг олон түмэндээ хүргэх гэж, түүхийнхээ баялаг хуудсыг залуу үедээ өв болгон хүргэх гэж нойроо хагаслан явдаг л болохоос гадаадад зараад олсон мөнгөө оффшорт хийгээд сууж байдаг хүмүүс бишээ. Ийм ойлголт өгөхөөр гүжирдэж буйд нь үнэхээр гомдмоор. Би бол ард түмнийхээ өмнө түүхч хүнийхээ үүргийг зохих хэмжээгээр биелүүлсэн гэж боддог. Би Монголын түүхийн үнэ цэн, сургамжийг хойч үедээ мэдрүүлэх гэж үнэн сэтгэлээсээ хичээж явдаг хүн. Хийсэн бүтээл, авсан гавьяа шагнал ч бий.
Энэ ажлаа би 1991 оноос хойш тасралтгүй хийж явна. Бид хоол идсэн тогоо руугаа нулимахгүй ээ.
Бид хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ил тод гэрээ байгуулан архивын баримтын эмхтгэл гаргах ажлыг л хийсэн. ОХУ-тай ч ийм хамтын ажиллагааг 1991 оноос архивын байгууллага хэрэгжүүлж тэдний архиваас онцгой нууцад холбогдох олон мянган хуудас баримт хуулбарлан авчирч олон боть цуврал эмхтгэлүүд гаргасныг түүхч гэлтгүй олон нийтээрээ уншин судалж байдгийг энд хэлэх нь илүүц биз.Хүрээ сайдын баримтын тухай хэдэн үг хэлье.
Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг би одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ,
Ийм учир би өмнө өгч байсан тайлбараа ахиад л хэлье. Уг нь өөр ажил дээр зав багатай сууж байсан тул төвөг гээд орхиё гэж бодсон ч муухай хорон үгээр гүжирдээд байхаар нь үүнийг бичиж сууна.Хаанаас гаргаж ирсэн 640000 хуудас вэ, хаана хэн худалдсан 3000 ам доллар вэ? Амазон дээр би ч гэсэн өөрийн болон бусдын номыг худалдах бүрэн боломжтой болсон цаг. За энэ яахав.
Архивын хөмрөгийн тухай жаахан ойлголт өгье.
Манай архивт үндсэн 4 том хөмрөг буюу фонд байдаг юм.Түүний нэг нь Манжийн үеийн фонд.. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай. 1- Манжийн төлөөний байгууллагууд. .2-Халхын 4 аймаг түүний хошуудын баримт. 3-Их шавь, түүний харьяа сүм дацан. 4-Өртөө. 5-харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянган тал хуудас баримт сонгон олон боть эмхтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм.
Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1,7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээл ярих юм., арай л байна нээрээ. Хуулга данс гэдэг юу вэ. "Эрэн сурвалжлагч" үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томъё байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ.
Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхтгэл хийсэн юмаа. Одоогоор тус бүр нь 500 гаруй хуудастай 20 боть гараад байгаа. Цаашдаа та нарын энэ балай ажлаас болоод саатчихгүй бол үлдсэн хуудаснуудаа ботилоод гаргах юм. Үүн дээр түүхч Ганбат уг нь ажиллаж байгаа.Эмхтгэл хийхийн ач холбогдол юу байсан юм бэ? Чулуун, Очир бид гуравт л хэрэгтэй юм уу. Үгүй ээ, бид харин хийлээ гээд сайнаасаа мууг илүү дуулж байгаа биз дээ.
Дэлхийн Монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны баз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий.
Хятад судлаачдын ярьдгаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаагаа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байгаа юм. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг эрэн сурвалжлагч нар эрх биш гадарлаж байдаг байлгүй дээ.
Тэгвэл Монголын архивт судалгааны арвин баз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юм уу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчхаад бидний өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав бишээ.
Архив нээлттэй, судалгааны эргэлтэд ордог байх юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчлан таниулдаг болсон юм. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд.Одоо манайд байгаа голдуу манж хэл дээр байгаа энэ их баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон.
Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг ахивч-түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдана гэдэгт найдаж байна.Цааш нь олон зүйл бичмээр байвч бичвэр маань ихэд урт болсон тул ингээд орхиё, шаардлага гарвал нэмээд бичиж болох биз.Гүжир үгэнд сөөм хариу барив. Түүхээ тулж өндийдөг ард түмний түүхч түүхээ худалдахгүйгээ мэднэ ээ.
Сэтгэгдэл бичих (64)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.135] ・ 2020.12.01 Хариулах
ХЭЛЭХ ч үг алга ГЭДЭС хагарсан ч тогоон дотроо гэдэг ЮУУН архивийн нууц баримт гэж юу гэсэн үг вэээ арайч дээ монголоос даахынхаа хэрээр юм авч бгаан хятад бздээ АРАЙ юм аа юу ч гэхэвдээ УЛСЫН нууцыг дайсандаа өгчихөж бгаа юм уу одоо тэгээд толгойгоо өглдөө хамаа бж уу ДАЙСАН ДАЙСАН гээд бүүр томоор хэлчи ДАЙСАН даа улсаа худалдчаад худлаа яриал бж бнадаа энэ хүн ЮУГ ойлгох ёстой гэж Улсын архивыг судлана гээд нэг нь авч нөгөө нь май судал судал гээд өгчихөж ээ юуу вээ МОНГОЛД тэдэн овогтой тэдэн хүн байдаг юм байна эд нь ийм цустай ийм зан төрхтэй ийм аж амьдралаар амьдарч байсан байна гээдл бидний ураг цус овог аж амьдрал хятадын судалгаа шмнжилгээнд ороод тэгээд цааш нь тэд нар яг яаахуу бодоод үздээ ӨӨ манай бойны газар адуу алахдаа 3 млнголыг алж байна гээд тамлаадмалж байна лээшдээ дайснууд ийм болхоороо тэд нар монголыг яаж устгаядаа гээд хичээж яваа хятдуудад май май бидний тухай асар тх баримт биднийг үр үндсээр нь устга май май судал судал шээд өгцөн юм байна тэ тэнэг мал вээ яадаг ЮУн эрдэмтэн мэрдэмтэн гэж ямар ч хэрэггүй юм бна
Зочин [122.201.31.167] ・ 2020.11.30 Хариулах
Худалч хүний нээрээ олон, хуурамч хүний хөөрхий олон гэдэг шиг Өлзийбаатар та өөрийгөө л аврах зорилготой хариу тайлбар гэх шүү гоншигножээ. Ямарч энгийн иргэн хамаг нууцаа дэлгээд өмдөө шувталчихаж гээд мунгинаад байна шүү дээ. Түүхээ эргэлтэнд оруулж улсаа мандуулах гээд байгаа юм бол өөрсөө боть ботиор нь хэвлээд тараалдаа улсынхаа төсөвт хөрөнгө оруулалдаа. Өөр хэн ч та нараас өөр юу ч хүсээгүй байна. Та нар харанхуй мунхагаасаа болж бидний юу хийж байгааг ойлгохгүй байна гэж бүү буруутга ард олноо. Бараг та нараас ч илүү мэдэрч байж болох шүү дээ.
Зочин [202.21.108.144] ・ 2020.11.29 Хариулах
Чулуун нь өөрөөсөө зайлуулаад байдаг ....
Зочин [202.126.89.243] ・ 2020.11.28 Хариулах
Ulziibaatar guai hezee ch tm yum hiih hun bish harin ter gutgeed bga hun l adgiin ush sandag hugiin novsh ba da!
Зочин [66.181.161.80] ・ 2020.11.28 Хариулах
Өлзийбаатар гуай тийм юм хийх хүн бишээ хүн гүтгэхээ боль үнэн ялна
Зочин [59.153.115.251] ・ 2020.11.28 Хариулах
хулгайч урвагч бол урвагчаараа л үлдэнэ.
Зочин [66.181.161.65] ・ 2020.11.28 Хариулах
Салбар салбартаа л чадах чинээгээрээ хятад руу баялагаа зөөж байна даа.Гайгүй ч юм болов уу гээд хүндэлж явдаг хүмүүс нь хүртэл ийм байхаар хэндээ ч итгэх вэ дээ.Уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдуудаа гэж... Түүх давтагдаж байгааг ард түмэндээ хэлж өгөх ой санамж сэрүүлэг байх ёстой түүхч хүн ш дээ уул номондоо...
Зочин [192.82.71.212] ・ 2020.11.27 Хариулах
Хулгайч хүн хэзээ хэргээ хүлээж байсан юм. Яахаараа монголын түүхийг Хятадууд дэлхийд түгээх ёстой юм? Та нар канондоод Амазон интернетээр зарж байгаа бол ярьж байгаад чинь итгэе. Хятадууд зарж байгаа юм чинь түүхээ зарсан нь үнэн л байна. Ийм хулгайч, луйварчид бүлэглэл яам удирдах гэж дээ.
Зочин [66.181.183.49] ・ 2020.11.27 Хариулах
Маш ноцтой гэмт хэрэг!!! Монгол орныхоо бүхэл бүтэн 237 жилийн түүх архивыг яаж өгч чадваа. Аймаар юм. Тийм ноцтой биш юм бол 1674-1911 оны хоорондох Хятдын архивын материалыг бүрэн эхээр нь аваад ир. Чадах уу??? Гонж. Түүхээ худалдагсадыг шалга.
Зочин [66.181.183.49] ・ 2020.11.27 Хариулах
Маш ноцтой гэмт хэрэг!!! Монгол орныхоо бүхэл бүтэн 237 жилийн түүх архивыг яаж өгч чадваа. Аймаар юм. Тийм ноцтой биш юм бол 1674-1911 оны хоорондох Хятдын архивын материалыг бүрэн эхээр нь аваад ир. Чадах уу??? Гонж. Түүхээ худалдагсадыг шалга.
Зочин [150.129.141.163] ・ 2020.11.27 Хариулах
Бидний түүхийг биднараас асуулгүй муу сайныг нь ялгалгүй шууд хуулаад өгчихдөг сонин л ыгам даа
Зочин [103.212.119.32] ・ 2020.11.27 Хариулах
Атаархуу нэгэн нь төрийн шагналд атаархаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэрийг ашигласан байх нээ. Манайханд иймэрхүү хүмүүс олон биш байдаг. Хүн гүтгэвэл хуультай. Сүүлийн үед хардах эрх гэж их бичих болж дээ. Сэтгүүлчид хардаж байна гээд л асуудаг болж. Хардаж бодож болно, түүнийхээ эцсийг хайгаад хардалт бодитой болбол бичиж бай! Хардах эрх гээд хүний алдар хүнд, нэр төрд халдаад байвал хууль зөрчсөнд тооцогдох болж, бусад сэтгүүлчдийнхээ үйл ажилд саад учруулах байдалд хүрч болзошгүй, мөнгө авч баталгаагүй, мушгисан зүйл бичих тийм сэтгүүлч байж болохгүй. Сэтгүүлчийн ажлаа сайн хийвэл, олон түмэнд хүндлэгдвэл таныг сайхан ирээдүй хүлээж байгаа.
Зочин [192.82.73.142] ・ 2020.11.26 Хариулах
Gutgesen humuusiig shuuhed ug.
Зочин [66.181.161.45] ・ 2020.11.27 Хариулах
Mongo haraad ulairsan bizee chaavas
Зочин [192.82.72.124] ・ 2020.11.26 Хариулах
Arai l bishee. Uuriiguu umuureed yahav.
Зочин [66.181.181.240] ・ 2020.11.26 Хариулах
Хятадын шу-академи биш зах хязгаар нутгийн үндэстний судалгааны төв нэртэй газар- тай гэрээ байгуулсан нь ямар учиртай вэ?
Зочин [202.126.89.112] ・ 2020.11.26 Хариулах
гүйцээ шоронд нь хий. Оросын архивын жаахан материал гарч Польшийн 4000 офицерийг Катанийн ойд алсныг дэлхий мэдээд Орост хориг хүртэл тавьсан. Польш тэр цагаас хойш оросыг үзэн яддаг болсон.Архив гэдэг бол тухайн улс компани гэр бүлийн нууц. Түүхийг эх сурвалж олох нь өөр асуудал. маш хату арга хэмжээгЭБИ энэ хоёрт авах хэрэгтэй. Бүх насаар ньбүх удмаар нь
Зочин [103.10.22.147] ・ 2020.11.26 Хариулах
Яаж ч тайлбарласан зөвтгөж ойлгох арга алга БИДНИЙ мОНГОЛЧУУД өвөг дээдсээс өвлөгдөн тээгдсэн ХЯТАДААС БОЛГООМЖЛОХ тэднийг үзэн яддаг ч гэж хэлж болохоор үзэл тээж төрсөн хүмүүс ,Гэтэл тэдэнд архивын хэдэн зуун жил хадгалагдан үлдсэн материалыг бүтнээр нь аваачиж зарж иддэг та нар хэн хэн юм бэ, зүгээр л эх орноосоо урвагчидурвагчид ,
Зочин [103.212.119.120] ・ 2020.11.26 Хариулах
Хүрэлсүх арай л дэндүү юм. Томилж байгаа сайдуудыг нь хардаа. Чулуун, Ёндон, Содбаатар, Нямбаатар, Манхсайхан ийм боловсон хүчний нөөцгүй нам юм байхдаа. Хүрэлсүхээс өөр юу ч хүлээх вэ дээ. Итгэсэн ард түмэн бидний л буруу юм даа.
Зочин [103.212.119.120] ・ 2020.11.26 Хариулах
Танд өөрийгөө зөвтгөх ямар ч шалтгаан алга. Та заавал Хятадтай гэрээ хийж архивын матeриал гаргах ямар ч шаардлага байгаагүй. Та монгол орныхоо түүхийг дэлхий дахинд мэдүүлэх гэсэн бол хятадуудгүйгээр болох л байсан. Танд бүх боломж , эрх мэдэл бүгд байсан. Чулуун та 2 шуналаасаа болсон нь ойлгомжтой байна. Та 2 үнэнээ хүлээгээд эх орноосоо урвасан, худалдсан хариуцлагаа хүлээх ёстой. Чулуун чинь Монгол улсад ямар ашигтай юм бэ гэсэн асуултанд бүдэрч байгааг харахад ой гутаж үзэн яадаж байлаа. Сайдаа ч алддаа. Ийм хог шаарыг томилж байдаг.
Зочин [103.212.119.212] ・ 2020.11.26 Хариулах
Өөрсдийгөө зөвтгөх үндэслэл алга
Зочин [211.36.131.77] ・ 2020.11.26 Хариулах
Зочин
Зочин [202.126.88.57] ・ 2020.11.26 Хариулах
baigaagaa hund ogchood yugaa nuuj haah bolj bnaa buhk hunii udam sudarch tuuj yavaa gej oilgoloo yaaj ter olon myangan huudas tuuhee mai geed ogchidiin monhkiin daisandaa
Зочин [66.181.161.82] ・ 2020.11.26 Хариулах
Za medeh ym alag
Зочин [192.82.74.108] ・ 2020.11.25 Хариулах
Энэ асуудал дээр үргэлж санаа нэг байдаг шүү Би кино архив талаа хөөдөг учир бидний ажлын агаар нэгэн .Минийх хожуу үеийнх архивын хамгийн залуу төрөл Хуцсан нохой болгоны өмнөөс чулуу шидмээргүй ч заримдаа тэгээгүй нь нь алдсан юм шиг бодогддог ГЭхдээ хариу өгөх нь зөв Хүмүүс харанхуй байна солиорсон байна тэрсүү болж ..Зовлон их бий.
Зочин [66.181.181.201] ・ 2020.11.25 Хариулах
Hytadiin sudlaachid medruulhiig hussen l baina.
Зочин [43.242.243.27] ・ 2020.11.25 Хариулах
Таныг дэмждэг шүү. Мэдээллийн эрин 21- р зуунд амьдарч байгаа манай иргэд яагаад хар муухай хэл ам гүжир гүтгэлгийг амтархан уншдаг,харин сайн сайхан бүхнийг гутаан доромжлох донтой болчихсныг хараад ой гутах юм. Мөхөлрүүгээ явж байгаа үндэстэн л ийм байдаг болов уу?
Зочин [202.179.21.204] ・ 2020.11.25 Хариулах
Үүнийг зөвөтгөх учиргүй. Гэрээ, хэлцэл хуулийн дагуу хийж, хулгайн аргаар өгч буй нь анзаарагдадаг. Монголын түүх архивын материалыг ийн найр тавих нь том зөрчил. Та нар хятадын архиваас ганцхан хуудас материал авч чадах уу? Үгүй. Өлзийбаатар гуайд асуудал байна гэж олон хүн харддаг нь ор хоосон зүйл бишдэг
Зочин [202.9.40.155] ・ 2020.11.25 Хариулах
За даа хамгийн энгийн зүйл бол ямар ч улс түүхийн сан хөмрөгөө хэдэн зуун мянган хуудсаар нь хуулбарлуулаад байдаггүй байх. Мэргэжлийн бус мэдэхгүй хийсэн биш мэргэжлийн түүхчид ингэж байгаа нь хамгийн ой гутсан үйлдэл юм даа. Туурга тусгаар улс, төр засаг гэж байдагшуу юм бол шалгаж нягтлаасай даа.
Зочин [66.181.165.189] ・ 2020.11.25 Хариулах
Цаг хугцаа харууах байхаа
Зочин [203.91.115.54] ・ 2020.11.25 Хариулах
Heden haltar tugrugnuus bolj tanii ugsun materialuud hezee Mongolchuudiin tolgoi deer ayanga bolon buuh bol.... Odoogoor Hyatadiin jijeg undesten gesen nertei bolchihood yavj bna... Tanii bichij tuurivsan, gaviya shagnaliig chini uguisgehgui ee taniig iim zuil hiisend buur ih,,, iheer haramsan halaglaj bna.... Ta iim bhaar... BAZARVAANI...
Зочин [66.181.188.150] ・ 2020.11.25 Хариулах
Арай тийм балай юм хиыхгүы хүмүүс. ТВ-9 одоо боль. Энхбаярын үгээр хов хутгагч тв
Зочин [192.82.76.55] ・ 2020.11.25 Хариулах
Зөв буруугийн бид шүүхгүй,ШУА-ийн түүхчид 2 хуваагдаад ажил нь урагшаа явахгүй байгаа юмуу даа арай тийм гоомой юм хийхгүй байхаа мэдлэг боловсролтой эрдэмтэн докторууд нь үгээ хэлээгүй байхад бид илүүц байхаа
Зочин [122.201.24.244] ・ 2020.11.25 Хариулах
Мундаг хүн юм. Юм хийсэн, хийж байгаа хүнээ зальт болон мэдлэг, чадвар муутай залхуу юмнууд гадаадын даалгавраар элдвээр гүтгэж, ажлыг нь хийлгэхгүй, эсвэл гуйвуулж элдвээр саад хийж байгаа.
Зочин [124.158.80.126] ・ 2020.11.25 Хариулах
tsaajal duujil
Зочин [64.119.26.197] ・ 2020.11.25 Хариулах
Маш ноцтой асуудал ????
Зочин [73.15.240.158] ・ 2020.11.25 Хариулах
Хужаагийн цөөн тоот үндэстэнд орчихсон яваа улс даа
Зочин [103.229.123.32] ・ 2020.11.25 Хариулах
Заавал Хятадаар дамжуулж дэлхийн сонорт хүргэх шаарлага байхгүй. Иймээс цаад эзэд нь хэн бэ гадгийг л тогтоох хэрэгтэй.
Зочин [202.21.108.193] ・ 2020.11.25 Хариулах
Өлзийбаатар түүхчийг хүнийх нь хувьд мужик эр гэж хүндэлдэг дээ. Энэ хүний мужик зан дээр л Чулуун болон хорон санаатнууд ажилчихжээ дээ. Хүн бусдыг өөр шигээ л үнэлдэг шүү дээ, хамтарч юм хийе гэж молиго үмхүүлээд л гарын үсгийг нь авчихсан байх. Найз нөхөд, хамтрагч гэж итгээд л бараг юун дээр зуруулж байгааг нь ч бүрэн нягтлаагүй байх. Нэр нь дурдагдахгүй өөр нөхөр л гол эзэн нь байгаа байх даа гэж л бодогдож байна даа!
Зочин [203.91.115.56] ・ 2020.11.25 Хариулах
Энэ хатваас Хужаа төрхтэй этгээд байна даа
Зочин [202.21.109.57] ・ 2020.11.25 Хариулах
Уншвал янз нь дансны бүртгэлээ хуулбарласан гэж тайлбарлажээ. Энэ бүртгэл угтаа их зүйл агуулдаг баймаар. Тэр зөвшөөрлийг нь бас 1 шударга хүн өгсөн гэж гарч байсандаа. Их л бодох асуудлууд үүслээ. Одоо шалгах юм байгаа биз?
Зочин [203.91.118.254] ・ 2020.11.25 Хариулах
манай улсын түүчид 2 хуваагдчихсан байгаа халх ойрда гээд та нар ажиглаарай тэр нэвтрүүлгийг үзсэн нь баруун аймгийн аялгатай ярьдаг түүхчид байгааг анзаараарай энэ хамгийн эмгэнэлтэй нь шүү наад сэтгүүлч бас нэг өнөрөө гараад иржээ л гэж ямар ашигтай вэ гээл дайраад байхаар хүн яах билээ зорилго нь Чулуун сайд болсонд л байгаа юм
Зочин [202.21.108.193] ・ 2020.11.25 Хариулах
Ярьж байгаа 2 залуу Өлзийбаатартай нэг нутгийнх юм байна. Халх ойрдууд биш гэнэ.
Зочин [202.9.46.115] ・ 2020.11.25 Хариулах
Үхвэл таарсан урвагч нар эх түүхээ ингээд өгчихдөг новшнууд
Зочин [66.181.161.54] ・ 2020.11.25 Хариулах
Өлзийбаатар түүхч эрдэмтэн гэхэд болчимгүй л хандаж дээ. Хятад хэвлэсэн матёриалыг нь хянасан хүн байгаа юм уу. Хужаа хэл дээр бол яаж бантан хутгасныг хэн олж мэдэх юм. Үг үсэг засаж өөртөө ашигтай хувилбар хийсэн байвал яахав. Монголын архив үнэгүй л болждээ. Хятууд мөнгө өгсөн юм бол хятадад биш өөрсдөө монголдоо хэвлүүлсэн бол монголчууд эх түүхээ мэдэх боломжтой болох байжээ.
Зочин [202.9.40.243] ・ 2020.11.25 Хариулах
Өлзийбаатар гуай таныг элдэвээр хэлж байгаад таны болон архивийн нууцад нэвтрэх гэсэн жинхэнэ эх түүхээ худалдах санаатай улсуудын явууллаганд бүү автаарай.танд бид итгэдэг шүү өнгөрсөн үерүүгээ нулимхана ирээдүйрүүгээ их буугаар буудахтай адил гэж бид ойлгож харж явдаг юм шүү
Зочин [64.119.17.109] ・ 2020.11.25 Хариулах
Архивын материал эргэлтэнд ороод эрдэм шинжилгээний бүтээл болоод явдагийг энэ түүхчид мэдэхгүй баймааргүй юм. Бие биенийгээ унагаах гээд өш хонзон, атаархал яваад байгаа юм бишүү. Өөрсдийнх нь гаргаж байгаа түүхийн ном судрууд бүгд л олон улсын архивын материалаас авсан бх даа. Юмыг ямар өнцөгөөр харна тийм л өнцөгөөр харагдана даа. 147,0 мян хуудас гээд бхад л 640,0 мян гээд байхын. Гэрээ хэлэлцээртээ шинжлэх ухааны ажлбг Сэтгүүлчид түүхчид арай л их туйлшируулаад бгаа юм бишүү. Энэ түүхчийг хүндэлнээ.
Зочин [103.14.38.14] ・ 2020.11.25 Хариулах
Монголын ард түмэнд нээлттэй ашиглуулдаггүй баримт материалыг олноор нь хэнд хамаагүй сүржин нэртэй даржин байгууллага холбоонд өгчихөөд бидэнд ямар ашигтай гэж хятадууд нь олон саяаар үнэлж зараад байгаа нь сонин байна. Үнэхээр Монголын ард түмэнд ашигтай байлгая гэсэн бол өөрсдийн түүх ч зохиолчидод боломж олгох естой баймаар юм. Хүний тархиар сэтгэж өөрийн амаар хэлж сурталчилж өөрсдийнхөө мугуйд бэртэгчин үйлдлээ цайруулж дийлэх үү?
Зочин [103.212.119.245] ・ 2020.11.25 Хариулах
Гутамшиг гэдгийг маш сайн мэдэрч байгаа хэрнээ гүрийгээд дуусах юм да, тэгвэл Юань улсын бүх архивын баримтуудыг хятадаас хуулбарлах аваад ир тэгвэл итгэe, түүхээ , эх орон, ээж аавыгаа , үр хүүхдээ худалдсан түүнчлэн...
Зочин [103.26.194.100] ・ 2020.11.25 Хариулах
Нээрээ Чулуун, Өлзийбаатар хоёр Юань улсын архивын материалыг бүрэн бүтэн аваад ирвэл итгэе! Энэ хоёр хулгайчийг яалтай вэ
Зочин [99.191.132.167] ・ 2020.11.25 Хариулах
Хүн хэлээрээ, мал хөлөөрөө.. Энэ эрдэмтэн болсон явдал, урдны болон одоогийн түүхийн архивын тухай та нарт бодит байдлаар нь хичээнгүйлэн тайлбарлаж бна! Би энэ хүнийг маш их үнэлж хүндэтгэдэг! Өнөөдөр надад үав гарвал би энэ хүний залуу хойч үкдээ үлдээн туурвисан Монголын түүхийн цахим номыг байнга сонсдог. Бараг наснаасаа их ч сонссон байх! Та нар түүхээ мэдэхгүй учраас энэ гэмгүй саыхан хүмүүсийг хүний үгээр гутаан доромжилж гомдоож байна! Энэ хүн түүхээ хятдад зараад зогсож бна гэвэл нар баруунаас мандахтай адил болно!!! Би энэ хүнийг 100% өмөөрнө!! Юм үнэнээрээ сайхан!!
Зочин [202.179.24.31] ・ 2020.11.25 Хариулах
Монгол улсад орсон мөнгө төгрөг байдаггүй юм бол Чулуун Өлзийбаатар хоёр халаасалсан байж таарна Үүнийг тэнэг хүнч ойлгоно Энэ хоёрыг шалгуулахад гараал ирнэдээ
Зочин [66.181.161.30] ・ 2020.11.25 Хариулах
Эргэлтэнд оруулах гэдэг нь халхавч байх оо, зарахгүй юм ч үгүй боллоо доо, газар, түүний баялаг, хүний, одоо бүр түүхийн...
Зочин [103.26.195.158] ・ 2020.11.25 Хариулах
ийм ороо бусгаа үед архивын баримт гарна гэдэг гэмт хэрэг цаазын ялыг сэргээмээр байна
Зочин [192.82.78.104] ・ 2020.11.25 Хариулах
Монголчууд өөрөө хэвлэхээр дэлхий дахинд суртчилж чаддаггүй юм уу? Заавал хужаад өгч хэвлүүлэх ёстой юу. Энэ хүн юу ярьж байгаагаа оялгож байна уу
Зочин [192.82.76.93] ・ 2020.11.25 Хариулах
Хөрш улсдаа архиваа хуулуулдаг тэнэг түүхчид та нараас өөр байхгүй. Худалдагдсан гэдгээ нуух гээд олигтой тайлбар олж чадахгүй. Хятадын архивыг хуулаад ир л дээ. Тэгвэл чи.
Зочин [202.55.188.82] ・ 2020.11.25 Хариулах
Архивын материал дэлхий дахинд эргэлтэд орж байвал улс оронд хэрэгтэй байж болох юм аа. Мунхаг миний санаанд нэг л тээг байна. Гадаадын эрдэмтэн судлаачууд дундад улсын архиваас манайхаас хуулбарласныг судалчихаад монголоос гэхгүй дундад улсаас авлаа гэх вий дээ. Ингэх нь хир хортой юм өол доо. Дундадууд бол монголын архиваас авсан материал гэж хэлэхгүй л байх даа.
Зочин [66.181.161.50] ・ 2020.11.25 Хариулах
яагаад 640.000 нүүр хуудас өгчихсөнөө сайн тайлбарлаж чадахгүй бна.
Зочин [202.179.25.193] ・ 2020.11.25 Хариулах
судалгааны эргэлтэнд оруулсон гээд байгаа юм бишүү
Зочин [192.82.70.114] ・ 2020.11.25 Хариулах
Тэгээд Архивынхаа гол үнэ цэнтэй, чухал баримтаа өгчихөөр манай архивын хэн ч тоохгүй болсон шдээ.
Зочин [202.9.40.58] ・ 2020.11.25 Хариулах
Тухайн үед арилжааны зорилгоор манайхаас авсан түүхийн хуулбаруудаа ашиглах бол манай улс тэдэн хувийг авна гэдэг заалт оруулж өгөх бла ! Тэгсэн бол өдийд Хятадуудаас хувь аваад сууж бх байлаа да ! Чулуун гэж мал л тухайн үед их хөөцөлдөж хүчин чармайлт гаргаж архивын баримтуудыг урагшаа явуулсан гэдэг ! Бодвол Хятад хамтрагч нараасаа хувьдаа багагүй юм аваа биздэ !
Зочин [64.119.19.179] ・ 2020.11.25 Хариулах
Гоё ярих нэг өөр шүүдээ луйварчидаа
Зочин [202.55.188.100] ・ 2020.11.25 Хариулах
ямар ч эрдэм номын хүний шинжгүй хар дуракууд . сандал ширээ төсөв төсөл халтар хэдэн цаасан дээрээ бүлэг болоод . талцчина . бүгдийг нь зайлуулбал таарна . хэдэн том эрдэмтд нь талцаж алалцаад яг шоронгийн хулгайч нарын ухаанаар нэгнийхээ бөгс ухсан лаларууд
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Д.Өлзийбаатар: Архивын баримт зараагүй гэдгээ хариуцлагатайгаар дахин хэлье
Х.Оргил ・ 11 сарын 27, 2020
Амьдрал
Индианчуудын аймшигт домгууд
Г.Сайнзаяа ・ 10 сарын 27, 2018
Ярилцлага
42 насандаа Колумбын их сургуульд тэтгэлэгтэй суралцсан түүх
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 06 сарын 06, 2019
Амьдрал
Эйнштейний амьдралын талаарх гайхалтай 21 баримт
Саруулын Ариунжаргал ・ 05 сарын 30, 2019
Амьдрал
Дэлхийн хамгийн баян, ганцаардмал, амиа хичээгч Ж.Пол Геттегийн түүхийг дэлгэлээ
Э.Мөнхтуяа ・ 04 сарын 25, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.