Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алджээ | Peak News

Дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алджээ

Х.Оргил
04 сарын 28, 2020

Говь-Сүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.04.27/ гарчээ.

Тодруулбал өчигдөр 22.13 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.  Иймд жолооч та бүхэн  болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой сэдвүүд

осол осол гэмтэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.