Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Дөрвөн цагт барих боломжтой байшингийн загвар гаргажээ | Peak News

Дөрвөн цагт барих боломжтой байшингийн загвар гаргажээ

peak.mn
11 сарын 23, 2018

Филиппиний ядуусын хорооллын орон сууцны хямралыг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулах хулсан байшингийн загвар гаргасан залуу 50 мянган еврогийн шагнал хүртжээ.

Эрл Патрик Форлалесын зохион бүтээсэн энэхүү загвар нь барихад дөрвөн цаг зарцуулах бөгөөд нэг метр хавтгай дөрвөлжин талбай нь 50 еврогийн үнэтэй аж.

Тэрбээр “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа, “би өөрөө ийм байшинд амьдардаг. Энэ зүгээр ч нэг байшин биш. Энэ байшин нийгмийн хог хаягдлыг эрчим хүч болон бусад эх үүсвэр болгохоор зориулагдсан” гэж дурджээ.

Эрл Патрик Форлалес материаллаг инженерчлэл чиглэлээр суралцаж төгсчээ. Тэрбээр энэ шагналын мөнгөө ирэх жил болох олон нийтийн орон сууцны загварын тэмцээнд оролцох ажилдаа зарцуулахаар төлөвлөсөн байна.

Манила хот нь 12 сая хүн амтай бөгөөд тэдгээрийн дөрөвний нэг буюу 4 сая орчим нь ядуусын хороололд амьдардаг ажээ. Үүний зэрэгцээ ирэх 3 жилийн хугацаанд тус хотын хүн 2.5 саяар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Манила хотын орон сууцны асуудлыг зохицуулах нэн шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ВВС.com

Холбоотой сэдвүүд

байшин филиппин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.