Дуучин Б.Амархүүгийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болно

Х.Оргил
10 сарын 29, 2019

Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийн алба хаагчдад баригдсан билээ.

Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Өнөөдөр Б.Амархүүд холбогдох  шүүх хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний 14:00 цагт эхлэх юм байна.

Холбоотой сэдвүүд

б.амархүү хартамхи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.