“E-Barimt” гар утасны апп ашиглан үнийн хөөрөгдлийг мэдээлээрэй

Х.Оргил
11 сарын 25, 2020

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хомсдол, үнэ хөөрөгдсөн аж ахуй нэгжийн талаарх санал, гомдлоо иргэд “E-Barimt” гар утасны аппликейшн ашиглан ШӨХТГ-т илгээх боломжтой боллоо.

Хаана, ямар нэртэй газарт аль хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг тэмдэглэж, зургийг нь оруулан илгээх боломжтой юм.

Мөн тус газрын 115 дугаарын утас болон "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" гэсэн фэйсбүүк хаягаар санал гомдлоо илгээж болно гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

ибаримт нөат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.