Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 27, 2026
Зуучлагчаар дамжуулж бараа авахын оронд үйлдвэрүүдээр явж бүтээгдэхүүнээ судлан,үйлдвэрлэгчтэй нь газар дээр нь танилцаж, өөрийн брэндээ гаргах бүрэн боломжтой болжээ. Энэ талаар бизнес ментор Э Хишгээтэй ярилцлаа. Түүний аялалд хамрагдсан хүмүүсээс хэдийнэ брэндээ гаргаж монголын зах зээлд танигдсан бүтээгдэхүүнтэй болоод байгаа аж.
Тэрбээр Солонгосын Globe Gate компанитай хамтран бизнес аяллаа 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
-Та яагаад энэхүү бизнес аяллыг яагаад эхлүүлэхээр болсон бэ?
-Менторын хувьд бизнес эрхлэгч олон эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг. Тэр дундаа Солонгосоос бүтээгдэхүүн, үйлчилгээ оруулж ирдэг олон бизнес эрхлэгчидтэй нэлээд ажилласан.
Тэдний дундын баталгаагүй зуучлагчаас болж захиалсан бараа нь сураг тасарсан, бүр хульхидуулж хохирсон, ирлээ ч чанарын шаардлагагүй бараа ирсэн гээд өч төчнөөн мөнгө хөрөнгө төдийгүй сэтгэл санаагаараа хохирсон бүсгүйчүүдтэй таарч байлаа. Үүнээс болооод зах зээлд танигдсан бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоосон харамсалтай түүх ч бий.
Яг л ганзагын наймааны үе шиг эрсдэлтэй нөхцөлд явж байна шүү дээ. Иймээс л үйлдвэрлэгчтэй нь шууд холбогдож, бүтээгдэхүүнээ газар дээр нь судалж, албан ёсоор хамтарч ажиллах газрыг эрэлхийлсэн.
Ингээд Globe Gate компанитай хамтраад дөрөв дэх жилдээ, найм дахь удаагийн аяллаа хийх гэж байна
-Бизнес аялал аялалд хамрагдахын давуу талыг товчоор дурьдахгүй юу?
-Гол нь үйлдвэрүүдээр явж газар дээр нь үйлдвэрлэл хэрхэн явагдаж байгааг хардаг. Мянга сонсохоор нэг хар гэж үг байдаг даа.
Жишээ нь витамин, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрүүдээр очиж, бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэлийн явц, чанарын талаар асууж, бүтээгдэхүүнээ туршиж үзнэ. Мөн экспод орж үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзан, холбоо тогтоож, бизнес уулзалтаа ч хийх боломжтой.
Зүгээр нэг захиалсан барааг борлуулах, газар дээр нь очиж үйлдвэрлэлтэй нь танилцаад, үзэж туршсан бүтээгдэхүүнээ танилцуулахад ялгаа асар их бий. Худалдан авагчдадаа ч илүү итгэлтэй тайлбарлана.
Бичлэг үзэх:↓
-Аялалд оролцсон бүр өөрсдийн гаргах брэндээ судлах бүрэн боломжтой юу?
-Бид бизнес аялалд хамрагдахыг хүссэн хүн бүртэй ярилцаж тус бүрийн санаа, зорилготой ярилцаж, чиглэл өгдөг. Тийм ч учраас цомхон баг бүрдүүлж чанартай аялал хийж ирсэн.
Энэ бол зөвхөн бараа аваад ирэх аялал биш гэдгийг тодотгоё.
Харин ямар хэрэглэгчдэд юуг хүргэх вэ, тэр бараа бүтээгдэхүүнээ Монголд яаж танилцуулах вэ гэдэг туршлагаа судалж, өөрийн брэнд болгох уу эсвэл албан ёсны дистрибьютороор ажиллах уу гэдгээ илүү тодорхой олж хардаг зорилготой аялал.
-Бизнес аялал зөвхөн гоо сайхны бизнес эхлүүлэх хүмүүст зориулагдсан уу?
- Гоо сайхны экспо, үйлдвэрүүд нь бодит судалгаа хийх том боломж учраас энэ удаагийн маршрутын гол хэсэг нь болж байгаа. Гэхдээ оролцогчид заавал гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирэх албагүй.
Нэгдүгээрт, өөрийн брэндээ бүтээх хүсэлтэй хүн бүр энэ аялалд хамрагдаж болно.
Хоёрдугаарт, зах зээлд танигдсан бүтээгдэхүүний албан ёсны борлуулалт, түгээлтийн чиглэлээр ажиллахыг зорьж буй хүнд хэрэгтэй.
Гуравдугаарт, өөрийн бизнесээсээ түр холдож, бусад улсын бизнесийн соёл, технологийг харж ажиглан санаа авахыг хүссэн хүнд үнэ цэнтэй аялал болдог.
Бизнес эрхлэгчдэд өдөр тутмын ажилдаа дарагдаад өөрийнхөө бизнесийг уужуу харж чадалгүй өнөө маргаашдаа түүртдэг үе зөндөө бий. Хэд хоног орчноо сольж, өөр бизнесийн орчин харахад “манайд юу болж байна, болохгүй байна, цаашид юуг өөрчилж болох вэ” гэдгийг олж хардаг юм билээ.
Аялалд хамрагдсан хүмүүс ч энэ тухайгаа сэтгэл хангалуун ярьдаг. Аялахын хажуугаар өндөр зэрэглэлийн буудалд бууж, Солонгос улсаар аялаад ирэх юм. Захирлууд аялж байгаа гэдэг утгаараа бид тав тухыг чухалчилдаг.
-Өөрийн гэсэн брэндээ гаргах мөрөөдөлтэй бүсгүйчүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Эмэгтэйчүүд эргэлзээгээр өөрийгөө хүлээд “Би чадахгүй байх” гэж хойш суух нь гээд байдаг. Үнэндээ юмыг эхлэхэд төгс цаг хугацаа гэж байдаггүй. Жижгээс эхэлж, судалгаа хийж, нэг шийдвэрээ зөв гаргаад урагшлах нь илүү бодит алхам юм. Зориулалт гаргахгүйгээр юу ч ирдэггүй учраас зориглох л чухал.
Эхлээд ийм эргэлзээтэй явсан ч одоо зах зээл дээр хэдийнэ брэнд болчихсон бүтээгдэхүүнтэй болчихсон олон бүсгүйчүүд бий. Тэднээрээ үнэхээр бахархдаг.
Солонгос талын хамтрагч монгол бүсгүй Тунгалаг маань гэхэд Солонгост гарааны бизнес амжилттай эрхэлж, тэндээ бизнес эрхэлж тэндээс бараа бүтээгдэхүүнээ ази руу гаргахад тусалж байна шүү дээ. Тиймээс л би бизнес аялалд хамрагдаж байгаа хүмүүстээ бизнес аяллыг битгий хараагаа монголоор л хязгаарлаарай, гадны зах зээл тийм ч хол биш гэж зөвлөдөг.
- Та бизнесүүдэд зөвлөгөө өгөхдөө яагаад газар дээр нь очиж судлахыг чухалчилдаг вэ?
-Амжилттай, амжилтгүй бизнесийн ялгаа ихэнхдээ судалгаа хийсэн эсэхээс л хамаардаг. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэж үг ч бий.
Олны үгээр “Энэ бараа сайн явна, сайн зарагдана гэсэн” гээд хамаг мөнгөө оруулчихаад “шатчихсан” бизнес эрхлэгчийг өчнөөн л харлаа.
Ийм учраас л өөрөө очиж үзээд, сонголтуудыг харьцуулж, туршиж, үйлдвэрлэгчтэй нь албан ёсоор гэрээлэн ажиллаарай гээд байгаа юм.
Тиймээс судалгаанд зарцуулсан мөнгийг зардал гэхээс илүү буруу шийдвэрээс хамгаалах хөрөнгө оруулалт гэж хардаг.
-Та нэлээн хэдэн жил бизнес аялал хийлээ. Солонгосын бизнесийн орчноос хамгийн том ямар сургамж авсан бэ?
-Тэд яаралгүй, урт хугацаанд харилцахыг чухалчилдаг нь анзаарагддаг. Манайхны хувьд ихэвчлэн хурдан хөрөнгө оруулаад хурдан ашиг олох гэж яарч байгаад алдаад байдаг.
Ер нь бизнесийг нэг удаагийн ашиг гэж биш, дор хаяж хэдэн жил зах зээлд амьдрах бүтээгдэхүүн, тогтвортой түншийн харилцаа гэж харах хэрэгтэй.
Тиймээс “би зардлаа яаж багасгах вэ” гэдэгт л төвлөрөхийн оронд “шинэ зүйл сурч мэдье, юм харъя, нүд тайлъя, гадны туршлага ноу хауг судлая, газар дээр нь үзье” гэдэг дээр тархиа ажиллуулах нь чухал.
-Хэлний бэрхшээлээс болоод очиж чадахгүй байх гэж санаа зовдог хүмүүст та юу хэлэх вэ?
- Хэлгүй байна гэдэг нь эхлэхгүй байх шалтгаан биш. Аяллын үеэр хэлний бэрхшээл гарахгүй. Манай зүгээс үйлдвэрүүдэд очих, уулзалтаа хийхэд шаардлагатай зохион байгуулалт тал дээр тусалж, чиглүүлэх тул санаа зоволтгүй. Харин оролцогч өөрийнхөө зорилгыг тодорхой болгож, асуух асуултаа бэлдээд очих нь хамгийн чухал.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9910-2615, 8804-4665 дугаараар холбогдоорой.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.188.210] ・ 18 цагийн өмнө Хариулах
бизнес аялалд явах гэсэн юм. үнэ хөлсөө тодорхй бичиж болох уу