Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучдын чансааг тэргүүллээ

Дуурийн урлагийн талаарх мэдээ, нийтлэл, судалгааны агуулга хүргэдэг Opera World вебсайт дэлхийн шилдэг баритон дуучдын чансаагаа шинэчлэн танилцуулжээ.

Шинэчилсэн жагсаалтын тэргүүн байрт Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин бичигдсэн бөгөөд 2023 оноос хойш тэргүүн байр эзэлж байна

Э.Амартүвшин Opera World-ийн баритон дуучдын чансааг 2023 онд анх тэргүүлсэн бөгөөд 2025, 2026 онуудад ч тэргүүн байраа хадгалсаар байгаа юм.

 Opera World цахим хуудсанд нийтэлсэн “Top Baritone Ranking” жагсаалтад Э.Амартүвшин 6100 оноогоор нэгдүгээр байрт бичигджээ. Түүний араас Италийн дуучин Лука Салси 5800 оноогоор хоёрдугаарт, Хью Монтегю Рендалл 4700 оноогоор гуравдугаарт жагссан байна. Ийнхүү Монголын дуурийн урлагийн төлөөлөл дэлхийн шилдэг баритон дуучдын жагсаалтыг тэргүүлж, эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байна.


Холбоотой сэдвүүд

дуучин дэлхий

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.