Х.Оргил
10 сарын 07, 2019
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Соёл экологи” төслийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн гол зорилго нь Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах юм.
Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа явдал юм.
Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол – Эко соёл мөн” уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр их сургуультай хамтран сарын аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд дараах цогц ажлууд хийх аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.