Саруулын Ариунжаргал
05 сарын 09, 2019
ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн онд Их Британийн дуучин Эд Шираны хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 160 сая фунт стерлингэд хүрснээр “Sunday Times” сониноос жил тутам гаргадаг Хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтад дуучин Аделийн дээр бичигдэж эхэлжээ.
Өдгөө 28 настай Э.Ширан Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн 17 дугаарт бичигдэх болсон бол 2017 оноос хойш аялан тоглолт хийгээгүй, 31 настай дуучин Адель 150 сая фунт стерлингийн хөрөнгөтэйгээр 22-т жагсаж байна. Тэд бол энэхүү жагсаалтын эхээр жагссан залуу уран бүтээлчдийн төлөөлөл юм.
Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтыг 820 сая фунт стерлингийн хөрөнгөтэй Эндрю Ллойд-Уэббер тэргүүлжээ. Тэрбээр өдгөө 71 настай юм. Харин уран бүтээлүүд нь шилдэг дуунуудын жагсаалтын эхний байруудад багтах болсон рэпер Стормзи /16 сая фунт стерлинг/ энэ жагсаалтад анх удаа багтжээ.
Жагсаалтын хоёрдугаарт “The Beatles” хамтлагийн гишүүн, 76 настай Пол Маккартни бичигдсэн бөгөөд түүний хөрөнгийн хэмжээг өнгөрсөн оныхтой харьцуулахад 70 сая фунт стерлингээр буурч, 750 саяд хүрчээ. Мөн тэрбээр, хөрөнгийнх нь хэмжээ буурсан цорын ганц уран бүтээлч болсон байна.
Их Британийн хамгийн баян уран бүтээлчдийн жагсаалтын эхний 10 байрт,
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.