Эйнштэйний тэмдэглэлийг худалдав

Г.Сайнзаяа
10 сарын 26, 2017

Нобелийн шагналт физикч Альберт Эйнштэйний бичсэн богино тэмдэглэлийг дуудлага худалдаанд оруулсан нь 1.8 сая долларт хүрчээ. Эйнштэйн үүнийг 1922 онд Токио дахь зочид буудлын зарлага хүүд гарын мөнгөний оронд өгсөн аж. Нэрт физикчийн хоёр ч тэмдэглэлийг Иерусалимд дуудлага худалдаагаар зарсан байна. Харьцангуйн онолоор алдаршсан физикч 1922 онд Imperial зочид буудалд буудаллаж байжээ. 

Тэрбээр 1921 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Эйнштэйний тэмдэглэлд “Амжилт сайхан ч түүнийг дагаж тайван бус амьдрал ирдэг. Харин амар тайван, даруу амьдрал үүнээс ч илүү аз жаргал ирэх болно” гэжээ. Харин нөгөөд нь “Хүсэл байгаа газар арга зам байдаг” гэсэн бичигтэй гэнэ. 

Япон зарлаг хүүд ноён Эйнштэйн энэ тэмдэглэлээ өгөхөд хожим их үнэд хүрнэ гэдгийг мэдээд цайны мөнгө авахаас татгалзжээ. Түүний хамаатан өдгөө тэмдэглэлийг нь дуудлага худалдаанд оруулж буй. Эрдэмтэн аз жаргалыг олж харах өнцөг нь үүнээс харагдах тул олон хүний анхаарлыг татсан аж.

Холбоотой сэдвүүд

дуудлага худалдаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.