Эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан залилах болжээ

Х.Оргил
04 сарын 12, 2020

МИАТ компани мэдэгдэл гаргалаа.

Зорчигчдын анхааралд❗

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу COVID-19 вирус тархсан улсуудаас иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгийг УОК, ГХЯ, ИНЕГ-тай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Гэвч зарим хүмүүс эх орондоо ирэх гэсэн иргэдийн хүсэлтийг ашиглан янз бүрийн залилан мэхлэх үйлдэл гаргаж байгааг анхаарна уу.

Улсын Онцгой комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг тусгаарлах байрны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

Холбоотой сэдвүүд

дэлхийн монголчууд миат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.