Эхнэрээ баярлуулах гэж байгаад хүний машиныг шатаажээ

Х.Оргил
03 сарын 12, 2019

Нисдэг машин худалдааны төвийн хажууд автомашин шатжээ.

Шалтгаан нь санамсар болгоомж алдсанаас үүдсэн бөгөөд тус хороонд оршин суух 47 настай иргэн Д нь эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж цонхоороо салют буудуулсан нь ойролцоох машинд оч үсрэн ийнхүү гал гарсан байна. Шатсан  машин нь эсрэг талын 12 дугаар байрны зогсоолд байсан Тоёота пробокс автомашин гэнэ.

Уг салют нь ОХУ-аас авчирсан цилиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу картонон суурьтай аж. Хэргийг Чингэлтэй дүүргийн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Холбоотой сэдвүүд

гал галын гарц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.