Элон Маскыг “I love anime” гэж жиргэсний дараа твиттерийг нь хаажээ

Э.Мөнхтуяа
10 сарын 24, 2018

Тэрбумтан Элон Маск өнгөрсөн даваа гарагт анимэйшнд хичнээн хайртай болохоо илэрхийлж “I love anime” гэсэн зурвасыг твиттертээ үлдээжээ. Түүний энэхүү твиттер зурвасын дараа Твиттер компаниас Маск өөрөө энэ зурвасыг бичсэн эсэхэд эргэлзэн твиттерт орох эрхийг нь түр хаасан байна.  

Маск "i <3 анимэйшн" гэж бичсэнийхээ дараа X-Men-ийн мутантуудын жижиг, дугуй, аниме стилийн хувилбар "chibi Wolverine"-ийг эзэмшдэг хэмээн нэмж бичжээ. Үүнээс хэдэн цагийн дараа Твиттер компаниас Маскийн твиттер хуудсыг хэн нэгэн хакердсан гэж итгэн орох эрхийг нь түр хаасныг түүнд мэдэгдсэн байна.  

Өнгөрсөн долоо хоногт Маск твиттер хуудаснаа маш алдартай анимэйшн болох “Your name” хэмээх киноны фен гэдгээ илчилсэн нь анимэйшнийн фенүүдийн магтаал, сайшаалыг хүртсэн байна.


Холбоотой сэдвүүд

твиттер элон маск анимэйшн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.