Элон Маск жиргээчдэд мөнгө олох боломж олгоно

Элон Маскийн эзэмшдэг “Twitter” олон нийтийн сүлжээнийхээ нэрийг сольж X болгон өөрчилжээ. 

“Twitter”-ийн толгой компанийг X нэр лүү шилжүүлэх үйл явц өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд “Twitter Inc.” нэрийг албан ёсоор “X Corp” болгон өөрчилсөн билээ. 

Мөн энэхүү эрс өөрчлөлтийн дараа хэрэглэгчид өөрсдийн жиргээ дээрээс харагдаж буй зар сурталчилгаанаас мөнгө олон боломжтой болж байгаа юм. 

Элон Маск Твиттерийг цоо шинэ төрлийн супер аппликэйшн болгон өөрчлөх төлөвлөгөөгөө олон сарын өмнөөс ярьж эхэлсэн. Энэхүү ажлынхаа хүрээнд хуурамч хаягуудыг бүрэн устгах бөгөөд болзооны платформ үүсгэхээр төлөвлөж ажиллаж байгаа аж.

Холбоотой сэдвүүд

жуулчид олны танил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.