Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд QR код, цагийн хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно

Б.Баясгалан
04 сарын 27, 2021

Үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагын ажилчид энэ сарын 26-наас QR код бүхий эрхээр зөвхөн өглөө, оройн цагаар автомашинаараа замын хөдөлгөөнд оролцож, ажилдаа ирж, очиж буй.

Энэ зохицуулалт нь зарим байгууллагынхан, ялангуяа эмч, эмнэлгийн ажилчдад хүндрэл учруулсан. 

Тэгвэл үүнийг зохицуулж, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолиыг үндэслэн цагийн хазгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Эрүүл мэндийн яам, ЦЕГ-ын удирдлагатай тохиролцсоноор дээрх шийдвэрт хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.