Эмэгтэй роботыг үнссэн Белла Хадид ижил хүйстнийг сурталчилсан хэмээн буруутгагджээ

Х.Оргил
05 сарын 19, 2019

Үзэсгэлэнт загвар өмсөгч Белла Хадид Calvin Klein брэндийн сурталчилгаанлд тоглосон нь олны зүгээс ижил хүйстнийг сурталчилсан хэмээн буруутгагдаад байна.

Уг сурталчилгаанд загвар өмсөгч Белла Хадид эмэгтэй робот Лил Микуалагийн уруул дээр үнссэн хэсэг гардаг нь ийнхүү дуулианы эзэн болоход хүргэжээ.

Түүнийг нийгмийн сүлжээнд ижил хүйстнийг сурталчлахад робот ашигласан, өсвөр үеийнхэнд буруу ташаа ойлголт төрүүлж байна хэмээн буруутгажээ. 

Энэ бүхний дараа Calvin Klein олон нийтээс уучлал хүссэн байна. Тэд мэдэгдэлдээ бид хүйсийн тэгш эрхийг хүндэтгэдэг. Сурталчилгаанаас болж нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлсэн бол гүнээ хүлцэл өчиж байна гэжээ.

Холбоотой сэдвүүд

белла хадид ижил хүйстэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.