Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Судалгаа: Эмэгтэйчүүд нохойтойгоо хамт унтах үедээ илүү чанартай нойр авдаг | Peak News

Судалгаа: Эмэгтэйчүүд нохойтойгоо хамт унтах үедээ илүү чанартай нойр авдаг

АНУ-ын Canisius College-ийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү нохойтойгоо хамт унтах үедээ илүү сайн нойр авч, аюулгүй мэдрэмж авдаг гэх дүгнэлтэд хүрчээ. Харин үүнийг сэтгэл зүйн талаас нь дараах байдлаар тайлбарласан байна. 

Сэтгэл судлалын онолоор хүн унтах үедээ хамгийн эмзэг төлөвт шилждэг ажээ. Тиймээс дэргэдээ сонор, сэрэмжтэй нэгэнтэй байхад илүү хамгаалагдсан мэдрэмжтэй байдаг байна. Иймд нохой нь байгалиас мэдрэмтгий, хамгаалах зөн совинтой учраас эзэндээ сэтгэлзүйн баталгаа өгдөг байж болох юм гэдгийг судалгаанд дурджээ. 

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд нохой нь унтах үедээ бага хөдөлгөөн хийж, биеэсээ их дулаан ялгаруулдаг гэдгийг онцолжээ. Харин нөхөр, найз залуу эсвэл хамтрагчтайгаа унтахад хурхирах, хөдлөх, шөнө сэрэх зэрэг үйлдлийг их хийдэг учраас нойрны чанарт нь нөлөөлдөг гэсэн байна.

Үүнээс гадна амьтад хүнийг шүүж, шаардлага тавьж, хүлээлт үүсгэдэггүй. Харин хүн хоорондын харилцаа нь илүү нарийн төвөгтэй байдаг бөгөөд бид бусадтай харилцах үедээ зөнгөөрөө өөрийн үг, үйлдлээ цэгнэж эхэлдэг. 

Тэгвэл тэжээвэр амьтад нь эсрэгээрээ тайвшруулах нөлөө үзүүлж, аюулгүй, амар амгалан мэдрэмж төрүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. 

Холбоотой сэдвүүд

нойр нохой стресс эмэгтэйчүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.