Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Эмгэнэл: Доржийн Батсүх | Peak News

Эмгэнэл: Доржийн Батсүх

Х.Оргил
08 сарын 23, 2026

Өнөөдөр бидний гэр бүлийн хамгийн хайртай хүн, түшиг тулгуур, амьдралын замыг минь гэрэлтүүлж явсан эрхэм аав Боржигон овогт Доржийн Батсүх бурхны оронд заларлаа.

Аав минь 1954 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чоно гол хэмээх газар мэндэлжээ.

Тэрээр 1973 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийг онц сайн дүнтэй төгсөж, улмаар ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцсан. 1974–1980 онд Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг үйлдвэрийн цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр төгссөн.

Ажлын гараагаа 1980 онд Гадаад худалдааны Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт инженерээр эхлүүлж, 1981–1984 онд Гадаад худалдааны Техник импорт нэгдэлд конторын даргаар ажиллажээ.

1984–1988 онд Москва хотын Бүх холбоотын Гадаад худалдааны академид олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр суралцан төгссөн. Үүний дараа 1988–1991 онд Гадаад худалдааны Техник импорт хангамжийн нэгдсэн фирмийн захирал, нэгдлийн орлогч захирал, 1991–1995 онд Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр ажилласан.

1996 онд Япон Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих дээд курст суралцаж, мөн онд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, 1996–2000 онд Батлан хамгаалах яамны “Зэв” концернд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.

2000–2010 онд “Сэрүүлэг”, “Билиг” дээд сургууль болон “Их Засаг” Олон улсын их сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, өөрийн мэдлэг, туршлагаа залуу үедээ өвлүүлсэн юм.

2010–2014 онд мэргэжилтэн, Гадаад худалдааны академид багш, Экспорт, импортын барааны магадлан шалгах газарт экспертийн албыг хашиж, 2014–2016 онд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар ажилласан.

Ийнхүү аав минь Монгол Улсын гадаад худалдаа, боловсрол, төрийн алба болон дипломат салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсныхаа дараа Гадаад харилцааны яамны дэргэдэх Ахмадын хорооны гишүүнээр ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, нийгэм, салбарын байгууллагуудаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, МҮХАҮТ-ын “Хийморь” хүндэтгэлийн одон, ОХУ-ын болон бусад байгууллагын олон шагнал, медалиар шагнажээ.

Гэвч бидний хувьд аавын минь амьдралын хамгийн том гавьяа нь албан тушаал, одон медаль бус, гэр бүлдээ зориулсан хайр, үр хүүхдүүддээ үлдээсэн хүмүүжил, амьдралын үнэт сургааль байлаа.

Аав минь эгэл даруу, хөдөлмөрч, үнэнч шударга, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн байсан. Бусдыг хүндэлж, хүнд хэрэгтэй үед нь тусалж, өөрийнхөө тухай ярихаас илүү хийсэн үйлдлээрээ үлгэрлэдэг нэгэн байв.

Гэр бүлээ бүхнээс илүү хайрлаж, үр хүүхдийнхээ төлөө насан туршдаа хөдөлмөрлөж, бидэнд амьдралын үнэ цэнийг үгээр бус үйлдлээрээ ойлгуулсан аавынхаа хайранд өсөж, сургаал үгийг нь сонсож, халамжинд нь жаргасан нь бидний амьдралын хамгийн том аз завшаан байжээ.

Хэдий аав минь өнөөдөр бидний дэргэд биеэрээ байхгүй болсон ч түүний хайр, халамж, үнэнч шударга зан, бидэнд үлдээсэн сургааль, хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамж бүхэн бидний зүрх сэтгэлд үргэлж амьд байх болно.

Эрхэм аавдаа сүүлчийн хүндэтгэлээ өргөж, туулж өнгөрүүлсэн амьдрал, бүтээсэн үйлс, үлдээсэн мөр бүхнийг нь хүндэтгэн дурсъя.

Таны минь хайр биднийг дулаацуулж,
таны сургааль биднийг чиглүүлж,
таны гэгээн дурсгал бидний зүрхэнд үүрд мөнх орших болно.

Хайрт аав минь, тайван нойрс доо.

Таны хайртай үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүс.

Холбоотой сэдвүүд

гашуудал эмгэнэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.