Баттулгын Сайнжаргал
04 сарын 07, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.07/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 575 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронвируст халдварын тохиолдол нийтдээ 12,226 боллоо.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварынулмаас нас барсан хүний тоо 17 болсон бол эдгэрсэн хүний тоо 6,912 болов.
Одоо нийт 2583 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 10, хүнд 70, хүндэвтэр 317, хөнгөн 2186 хүн байна" хэмээлээ.
Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна.
Тодруулбал,
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.