ЭМЯ: Шинээр 689 хүнээс коронавирус илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 14.183 боллоо

Б.Баясгалан
04 сарын 10, 2021

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.10/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 689 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 618 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт бүртгэгдсэн бол 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 618, Сүхбаатарт 9, Эрдэнэтэд 11, Дархан-Уулд 8, Өвөрхангайд 7, Сэлэнгэ 11, Архангайд 9, Ховдод 11, Хөвсгөлд 1 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 1.841, Улаанбаатар хотод нийт 11.792 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдвар 14.183 тохиолдол боллоо. Тэдний 8.875 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүн нас барж, нийт нас баралт 20 боллоо.

Одоо нийт 2.527 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 22, хүнд 99, хүндэвтэр 475, хөнгөн 1.931 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс 
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс 
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс 
  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна. 


Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.