Б.Баясгалан
04 сарын 14, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.14/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.220 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт бүртгэгдсэн бол 10 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.094, Увсад 2, Ховдод 15, Сүхбаатарт 11, Эрдэнэтэд 11, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 10, Архангайд 26, Чойрт 1, Булганд 2, Төв аймагт 21, Дархан-Уулд 6, Дундговьд 3, Дорноговьт 2 тохиолдол бүртгэгдсэн.
Улмаар орон нутагт нийт 2.175, Улаанбаатар хотод нийт 15.085 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 17.823 боллоо. Тэдний 10.253 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 29 боллоо.
Одоо нийт 2.804 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 40, хүнд 138, хүндэвтэр 652, хөнгөн 1.974 хүн байна" хэмээлээ.
Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна.
Тодруулбал,
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.