ЭМЯ: Шинээр Улаанбаатарт 1.220, орон нутагт 119 хүнээс коронавирус илэрлээ

Б.Баясгалан
04 сарын 18, 2021

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.18/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.340 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.220 нь Улаанбаатар хотод, 119 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.220, Ховдод 5, Баянхонгорт 8, Сүхбаатарт 12, Эрдэнэтэд 6, Өвөрхангайд 4, Сэлэнгэд 4, Архангайд 8, Төв аймагт 22, Дархан-Уулд 33, Дундговьд 2, Дорнодод 8, Хэнтийд 11 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 2.549, Улаанбаатар хотод нийт 18.876 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 21.995 боллоо. Тэдний 11.877 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 427 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Гурван хүн нас барж, нийт нас баралт 44 боллоо.

Одоо нийт 3.202 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 57, хүнд 231, хүндэвтэр 860, хөнгөн 2.054 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна.


Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 01-нд 394 хүнээс
  • 4 дүгээр сарын 02-нд 486 хүнээс
  • 4 дүгээр сарын 03-нд 271 хүнээс
  • 4 дүгээр сарын 04-нд  620 хүнээс
  • 4 дүгээр сарын 05-нд 602 хүнээс
  • 4 дүгээр сарын 06-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 07-нд 574 хүнээс
  • 4 дүгээр сарын 08-нд 554 хүнээс
  • 4 дүгээр сарын 09-нд 716 хүнээс
  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.