Б.Баясгалан
12 сарын 07, 2020
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 06-нд нийт 23.341 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.
Тодруулбал,
/Шинэ тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон ойрын хавьтлууд байна./
Архангай аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 3
Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 4
Дархан-Уул аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 45 тохиолдол байна.
Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 439, нийт бүртгэгдсэн тохиолдол 887 боллоо. Тэдний 384 нь эдгэрсэн. 494 хүн эмчлэгдэж буйгаас 416 хүн хөнгөн, 71 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 2 хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээн мэдээллээ.