Санчир гараг өнөөдөр хамгийн тод харагдана

Б.Анхилам
07 сарын 20, 2020

Та энэ долоо хоногийн турш шөнө бүр Санчир гарагийг ажиж болох нь ээ. Гэхдээ өнөөдөр буюу 7 дугаар сарын 20-нд Санчир гараг хамгийн тодоор гэрэлтэх аж. Энэ хугацаанд Санчир гараг нь оппозиц дээр байрших тул гараг эрхэс сонирхогчид болон одон гараг харах сонирхолтой хүмүүсийн хувьд маш сэтгэл хөдөлгөм үйл явдал болох нь тодорхой. 

Space.com

Санчир гарагийн оппозиц гэж юу вэ? гэвэл нарны аймгийн гаргуудаас Санчир гараг дэлхийг тойрон өнгөрч нар, дэлхий хоёрын голд байрлахыг хэлнэ. Үүний үр дүнд Санчир гарагийн цагираг нүдэнд харагдахуйц байх ба хамгийн том, хамгийн тодоор харагдах юм. 

Хэрэв та харахыг хүсвэл нар жаргаснаас нэг цагийн дараа зүүн өмнөд чигт харвал Санчир гарагийг олох болно. Харин түүний цагирагийг олж үзэхийг хүсвэл телескоп ашиглахыг зөвлөе. Учир нь Санчир гараг л хүний нүдэнд харагдахуйц байх бол цагираг нь телескопгүйгээр харагдахгүй юм. 


Эх сурвалж: Forbes

Холбоотой сэдвүүд

одон орон нарныаймаг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.