Энэ онд 1190 орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Б.Баясгалан
08 сарын 03, 2018

Монголбанк Ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд  долдугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилжээ. 

Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 155 гаруй тэрбум төгрөгийг олгосон ба Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгосон байна.

Холбоотой сэдвүүд

ипотекийн зээл монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.