Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Энэ онд 1562 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна | Peak News

Энэ онд 1562 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 20 мянган түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд 2018 ондоо багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар салбарын яам ажиллаж байгаа аж. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотод эхлүүлсэн 972 айлын, дөрвөн аймгийн /Хөвсгөл, Орхон, Дундговь, Говь-Алтай/ төвд эхлүүлсэн 590 айлын орон сууцны төслүүдийг гүйцээж ашиглалтад оруулах юм байна. Уг ажлыг Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран Хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа юм.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд:

-Залуу гэр бүл
 -Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
-Ахмад настан,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
-Төрийн албан хаагч
-Өрх толгойлсон эцэг эх
-18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
-Байгалийн  гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд орон сууц худалдан авах боломжгүйюм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд 5 хүртлэх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавин ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.