Энэ сарын 04-06-нд "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс коронавирусийн шинжилгээ өгнө

Б.Баясгалан
03 сарын 07, 2021

Улсын драмын эрдмийн театраас коронавирусийн 54 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Гуравдугаар сарын 4-6-ны хооронд Улсын драмын эрдмийн театрт "Анна Каренина" жүжиг үзсэн  хүмүүс энэ сарын 9-10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т ирж коронавирус илрүүлэх шинжилгээ өгнө үү. 

Өнгөрсөн өдрүүдэл тоглолт үзээд халдвар авсан бол  09, 10-ныг хүртэлх хугацаанд нууц үе нь дуусаж, шинжилгээгээр илрэх боломжтой болно. 

Дээрх жүжгийг нийт 900 гаруй хүн үзсэн байна" хэмээн мэдээллээ

Холбоотой сэдвүүд

коронавирус удэт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.