Нийслэлийн автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо

Б.Баясгалан
04 сарын 25, 2019

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургуулийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/338 дугаар захирамжаар өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн 07.00-09:30 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийг хаалаа.

Өнөө өглөөний 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд  заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүйг энддарж уншина уу.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийг түр хаах тухай Хотын даргын захирамжийг хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

замынхөдөлгөөн машин

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.