Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Энэтхэгийн аппарат сарны тойрог замд орохоор чиглэлээ өөрчилжээ | Peak News

Энэтхэгийн аппарат сарны тойрог замд орохоор чиглэлээ өөрчилжээ

08 сарын 14, 2019

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улсын сансар судлалын байгууллага /ISRO/ "Чандраян-2" сарны станцыг дэлхийн тойрог замаас сар руу нисэх зам руу шилжүүлэх маневрыг лхагва гарагт шилжих шөнө хийжээ.  

"Чандраян-2" аппаратыг долдугаар сарын 22-нд хөөргөсөн юм. Уг аппарат наймдугаар сарын 20 гэхэд сарны тойрог замд орсныхоо дараа сарны Өмнөд туйлын хэсэгт "Викрам" буугч модулийг газардуулах газрыг сонгоно. Уг аппаратыг есдүгээр сарын 7-нд буулгахаар төлөвлөсөн байна.

Нийтдээ 3.8 гаруй жинтэй "Чандраян-2" нь тойрог замын модуль, буугч модуль болон сарнаа явагч жижиг аппаратаас бүрджээ. "Викрам" нь сарны гадаргууд 27 кг жинтэй саран дээр явагч "Прагьян" аппаратыг сарны гадаргууд хүргэх ёстой бөгөөд уг аппарат сарны дор хаяж нэг өдөр /дэлхийн хоногоор 14 өдөр үргэлжилдэг/ судалгаа хийх ажээ.

Сарны Өмнөд туйлын хэсгийг санамсаргүй сонгоогүй гэж ISRO урьд нь мэдээлжээ. Манай гарагийн цорын ганц дагуулын энэ хэсгийг урьд өмнө нь судалж байгаагүй бөгөөд ихэвчлэн экваторын бүсийг нь судалсан байна. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын энэхүү төслийн гол зорилго нь саран дээр ус хайх юм. Үүнээс гадна, эрдэмтдийн үзэж байгаагаар, сарны энэ бүсэд дэлхийн дагуулын геологийн түүхийн талаар маш их зүйлийг хэлж чадах сарны чулуулгийн тогтоц байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.