Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Энэтхэгийн хотуудын газар доорх ус дуусаж байна | Peak News

Энэтхэгийн хотуудын газар доорх ус дуусаж байна

06 сарын 25, 2019

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн Шинэ Дели, Бангалор, Ченнай, Хайдарабад зэрэг 21 хотын газар доорх усны нөөц 2020 он гэхэд дуусаж, 100 сая орчим хүн нэрвэгдэх төлөвтэй байгаа талаар тус улсын Үндэсний шинэчлэлтийн институтийн тайланд мэдээлжээ.

Уг тайланд дурдсанаар, 2030 он гэхэд Энэтхэгийн хүн амын 40 хувь ундны усгүй болох аюул нүүрлээд байгаа аж. Одоогийн байдлаар Ченнай хотод гурван гол, дөрвөн усны эх, таван намаг ширгэсэн байна. 

“Усаа хайрлаж, газар доорх усны түвшинг нэмэгдүүлэхэд Засгийн газар, ард түмэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэж Үндэсний усны академийн тэргүүн асан, профессор Манохар Хушалани хэлжээ. Мөн тэрбээр, борооны усыг хураахад хэцүү хийгээд өртөг өндөр биш тул хэн бүхэн бүлгээрээ хамтарч эсвэл бие даан хийх боломжтой. Бид ирээдүй хойчдоо илүү их санаа тавьж, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж нэмж хэлжээ. 

М.Хушалани борооны ус хураах байгууламжийг өөрийн амьдардаг газартаа 2003 онд байгуулсан бөгөөд бүс нутгийнхаа газар доорх усны түвшинг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

усны нөөц энэтхэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.