Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Энх саран” сувиллын 1, 4 дүгээр байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүллээ | Peak News

“Энх саран” сувиллын 1, 4 дүгээр байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүллээ

Б.Баясгалан
11 сарын 16, 2020

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын Шуурхай штабаас “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өмнө нь тус сувиллын 3 дугаар байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол одоо 4,1 дүгээр байранд тусгаарлагдсан иргэдийг шилжүүлж байна. 4 болон 1 дүгээр байр нь 3 дугаар байрнаас тусдаа байршилтай. 4 дүгээр байранд байсан 70 хүн, нэгдүгээр байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм.

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн Шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж, тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байна. “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан.

Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлт хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид тус сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.